
DJ Өөжий буюу О.Ганболдын хилээр хар тамхи зөөвөрлөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа.Түүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэн хар тамхины хэрэг давтан үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл гэж үзэн 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргаж байв.
Тэрбээр н.Мөнхбаяр гэх залуутай Замын-Үүдийн гаалиар 0.6 грамм каннабисийн төрлийн мансууруулах бодис авч гарахыг завдан, үйлдэл дээрээ баригдсан юм. Тэд мансууруулах бодисоо тамхины хайрцагт нуусан байсан аж. Уг бодисыг Замын-Үүд дэх гаалийн лабораторид шинжлүүлэхэд каннабисын төрлийн тетрохетроканнабил гэх мансууруулах бодис болох нь тогтоогдсон байсан юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ