Америкчууд БНХАУ-ын тамирчдыг гүйцэж түрүүллээ

img

Лондоны зуны олимпийн XXX наадамд өнөөдрийг хүртэл медалийн тоо болон чанараар манай урд хөрш БНХАУ-ын баг тамирчид тэргүүлж байсан билээ. Тэгвэл одоогийн байдлаар араас нь "элдэж" явсан АНУ-ын тамирчид хятадуудыг ардаа оруулж амжлаа. Нийт 43 медаль буюу 21 алт, 10 мөнгө, 12 хүрэл медалиар нэгдүгээрт АНУ-ын тамирчид ийнхүү жагсаж байгаа бол удаад нь хятадууд 20 алт, 13 мөнгө, 9 хүрлээр бичигдээд байна. АНУ-ын энэ амжилтад Майкл Фелпс тэргүүтэй усанд сэлэлтийн тамирчид ихээхэн хувь нэмэр оруулсныг бид харсан. Гуравдугаар байранд медалийн чанараар 9 алттай БНСУ орсон ба араас нь оройхон гараад ширүүхэн дайрсан зохион байгуулагч Их Британи болон Францын баг 8 алтан медалиар айргийн тавд оржээ. Герман 5, Итали 4, Казакстан 4, Умард Солонгос 4 алт тус тус хүртэн эхний 10-т бичигдэж байгаа бол аравдугаар байранд медалийн тоогоороо гуравт бичигдэж байгаа ч чанараараа 3 алтан медальтайгаар ОХУ-ын тамирчид орсон байна. Н.Өрнө                

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол:
УРА Х УЖАА НАРЫГ. ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ ӨӨРСДИЙН ТВ, ХЭВЛЭЛЭЭР ЯАЖ ГАЙХУУЛЖ БАЙЛАА. 2008 ОНД ЯАЖ ГАЙХУУЛЖ КОМУНИСТ ЗАН ГАРГАЖ БАЙЛАА. 1,4 ТЭРБУМ ХҮНЭЭС ШИГШИЖ ЗӨВХӨН БҮХ ЮМАНД ХЯТАД ХҮЧИРХЭГ ГЭЖ ДЭЭРЭНГҮЙ ҮЗЭЛ ГАРГАХ ГЭЖ ЯАЖ ХҮҮХДҮҮДИЙГ ТАРЧИЛГАЖ БАЙНА. СПОРТ ЭРҮҮЛ ТАРЧЛААНГҮЙ БАЙХ ЁСТОЙ
2012-08-04