У.Мөнх-Эрдэнэ 04.45 цагт тулаантай
“Лондон-2012″-ын зуны XXX олимпийн наадмын боксын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр хоёр дахь тойргийн тулаанаа хийнэ. Боксын 64 кг-ын жинд өрсөлдөж буй дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ шөвгийн 16-д Мавританы боксчин Рикарно Колинтой тоглоно.
Тоглолт манай цагаа 04.45 цагт эхэлнэ. Тэрээр эхний тойрогтоо Чехийн Зденек Хладекийг 12:20-ны харьцаатайгаар буулган авсан билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ