Цахилгаан Болт түүхийг бүтээж чадах болов уу
Өнөө цагийн дэлхийн хамгийн хурдан хүн бол яах аргагүй Ямайка улсын тамирчин, спринтер Усэйн Болт.
Цахилгаан боолт хочит Усайн Болт олон улсын зэрэглэлийн тэмцээнүүдс хүртсэн алтан медальдаа дарагдсан хүн юм.
Түүний оргил амжилт нь Бээжингийн олимпийн эрэгтэйчүүдийн 100м, 200м, 4х100м-ийн гүйлтийн төрөлд гурван алтан медаль хүртэж олимп, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон гайхамшиг юм.
Тэгвэл Лондоны олимпийн нээлтийн ёслолд улсынхаа тугчаар жагссан цахилгаан Болт маань түүхийн шинэ хуудсыг нээж дахин гурван алтан медаль хүртэж чадах болов уу. Олимпийн өмнөхөн бэртэл авсан тэрбээр 100м, 200м, 4х100 метр удахгүй уралдана. Тэр үед энэ асуултын хариу олонд ил болох юм.
Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ