Байгалийн түүхийн музейн өмнөх уулзварыг өчигдрөөс эхлэн хааж авто замын шинэчлэлтийн ажил хийхээр болсон. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний автобусны 11 чиглэлд дараах өөрчлөлт орж байна. Энэ өөрчлөлт энэ сарын 13-ныг хүртэл үргэлжлэх юм.
М:5 “Баянхошуу-МУБИС”, М:8“Яармаг-МУБИС”, М:11“Нисэх-МУБИС”, М:55 “Баянмонгол хороолол-Бага тойруу”, М:35 “Улаанхуаран – Тэнгис к/т – Мах импекс”, ХО:“Налайх-10 шар байр-Вокзал” чиглэлүүдийн автобуснууд зүүнээс баруун чиглэлд МУИС зогсоолоос Их сургуулийн болон Бага тойруугийн гудамжаар дамжин “Зоос гоёл”-ын уулзварт хүрч үндсэн чиглэлд орж явна. Харин М:6а “Өнөр хороолол-Халдвартын эмнэлэг” М:10 “Сансар хороолол-3,4-р хороолол”, М:15 “Баруун салаа- МУИС -БЗД-ийн 6-р хороо”, М:21 “Халдвартын эмнэлэг- 3,4-р хороолол”, М:26 “СХД-ийн 26-р хороо -Их наран - МУБИС”, М:35 “Улаанхуаран-Тэнгис к/т-Мах импекс” чиглэлүүдийн автобуснууд баруунаас зүүн чиглэлд явахдаа “Зоос гоёл”-ын уулзвараас Бага тойруугийн гудамжаар дамжин явж МУИС-ын уулзвар хүрч үндсэн чиглэлээр явна.
Д.Цэцэг