Авлигын эсрэг шог зургийн үзэсгэлэн гарав

img

Авлигын эсрэг олон улсын өдрийг дэлхий нийтээр жил бүрийн 12-р сарын 9-нд тэмдэглэдэг бөгөөд энэ жил уг өдөртэй холбогдуулан Монгол улсын АТГ-аас мэргэжлийн зураач, уран бүтээлчид болон дүрслэх урлагийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын дунд шог зургийн уралдаан зарласан бөгөөд уралдааны дүн гарчээ.

Уралдаанд нийт 20 зураач 53 шог зургаа ирүүлсэн байна. Үүнээс зураач Б.Болдбаатарын "Хөрөнгө орлогоо мэдүүлсэн нь" нэртэй бүтээл тэргүүн байранд, хоёрдугаар байрт шог зураач С.Цогтбаярын "Тулгалт", Дүрслэх урлагийн дээд сургуулийн оюутан Л.Батбилэгийн "Өнөөгийн Монгол Улс", гуравдугаар байрт зураач А.Батбаяр, Ц.Намжилдорж нарын бүтээлүүд тус тус шалгарчээ.

Дээрх 20 уран бүтээлчийн уралдаанд ирүүлсэн шог зургуудаар УИХ-ын үзэсгэлэнгийн танхимд үзэсгэлэн гаргаж нийтийн хүртээл болгож байгаа байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Posts like this brighten up my day. Thanks for tkniag the time.
2011-12-30