Өнөөдөр 25 алтан медалийн эзэд тодорно
Хэдийгээр энэ цаг мөчид Премьер лиг эхлээгүй байгаа ч өнөөдрийг англичууд сурсан зангаараа "супер бямба" гариг хэмээн нэрлэжээ. Учир нь Лондон хотноо болж буй зуны олимпийн XXX наадмын энэ өдөр нийт 25 алтан медаль эзэддээ очих ажээ. Хөнгөн атлетик, хүндийн өргөлт, усанд сэлэлт, буудлага, бадминтон, туялзуур сэлэм, сэлүүрт завь гээд олон төрөлд тэмцээн уралдаан болж шилдгүүд тодорно. Манай улсын баг тамирчдаас өнөөдөр У.Мөнх-Эрдэнэ, П.Сэрдамба нар хэсгийн тоглолтоо хийх билээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ