Үндэсний чуулганы бэлтгэлийг хангана

img

Ойн газраас 21 аймаг, нийслэлийн хэмжээнд ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн зурвас байгуулах, мод үржүүлгийн газрыг өргөтгөн шинэчлэх ажлын биелэлтийг шалгаж, орон нутагт ажиллажээ. Мөн Мянганы автозамын дагуу хамгаалалтын ойн зурвас байгуулах төсөл, Мод үржүүлгийн газрын төсөл, Монгол орныг ойжуулах төсөл, Үрийн байнгын талбай хийх төсөл, Цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл, Үрийг клоны аргаар үржүүлэх төслийг анхны байдлаар боловсруулж дуусгасан байна. Мөн өнгөрөгч долоо хоногт УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, ШУА-ийн Биологийн салбарын Бага чуулганаас хамтран зохион байгуулсан “Монгол орны ойг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх асуудалд” хэлэлцүүлэгт оролцжээ. Харин энэ долоо хоногт  “Сүхбаатар аймгийн ойн сан бүхий газарт ой зохион байгуулалтын ажил гүйцэтгэх зардлын төсөв батлах тухай”, “Ойн түймэртэй тэмцэх бага оврын багаж хуваарилах тухай” БОАЖ-ын сайдын тушаал батлуулах, Бүх шатны сургууль, цэцэрлэгийн цэцэрлэгжүүлэлтийн уралдааны материал хүлээн авч дуусгах, Ойжуулалт, ойн зурвас байгуулах ажлын тайлан, акт дүгнэлтийг улсын хэмжээний дүнг нэгтгэж гаргах, Ойн бодлогын шинэтгэлийн үндэсний чуулганы бэлтгэл хангах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх аж.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ