
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ардчиллын гол онолчид Монголд удахгүй газардах гэж байна. Тэд төрийн ордны их танхимд “Дэлхийн санхүүгийн хямралын дараах хөгжлийн загварууд”, “Ардчиллын чанар чансаа, түүний оршихуйн увидас” зэрэг сэдвээр лекц уншиж,монголчуудтай ярилцах юм.
Энэ сарын 13-ны 10.00 цагт эхлэх уг арга хэмжээнд энгийн иргэд, эрдэмтэн сэхээтэн, төрийн албан хаагчид, улстөрчид, бизнес эрхлэгчид гээд оролцохыг хүссэн, сонирхсон 1000 хүнийг урихаар Ерөнхийлөгчийн Тамгын газар төлөвлөөд байна. Онол, үзэл бодлоо хуваалцахаар ирэх зочид нь АНУ-ын Стэнфордын их сургуулийн харьяа “Фрийман Спогли олон улс судлалын хүрээлэн”-гийн нэрт профессорууд юм. Тухайлбал, дэлхийд алдартай улс төр судлаач, философич Фрэнсис Фукуяама, ардчиллаар дагнан олон арван жилийн турш судалгаа шинжилгээний ажил хийсэн олон улсын тэргүүлэх зэрэгтэй эрдэмтдийн нэг Ларри Даймонд, улс төр судлалын салбарт улс орны бүрэн эрх, хараат бус байдлын сэдвээр гүн гүнзгий судалгаа шинжилгээний ажил хийснээрээ манай гаригийн номын мэргэдийн хүндэтгэлийг хүлээсэн Стивен Краснер нар юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ