''Мөрөөдлийн үзэг'' жүжиг тайзнаа амилна

img

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн хорооноос хүүхдэд зориулсан уран бүтээлийг олшруулж, хөгжүүлэх зорилгоор драм, хүүхэлдэйн жүжиг, дууны цомгийн төслийн уралдааныг зарласан юм. Харин уг төслийн драмын жүжгийн төрөлд Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч Ц.Түмэнбаярын “Мөрөөдлийн үзэг” жүжгийн зохиол шалгарчээ. Тус жүжгийн ерөнхий найруулагчаар МУАЖ Б.Мөнхдорж, зураачаар СТА Д.Баярмагнай нар ажиллахаар болжээ. Ирэх арваннэгдүгээр сард нээлтээ хийх уг жүжигт 13-16 насны хүүхдүүдийн үерхэл нөхөрлөл, хүсэл мөрөөдөл, багш сурагчдын харилцааг үзүүлэх гэнэ. Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ