
Маргаашнаас эхлэн салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэх төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Тодруулбал, маргааш баруун болон төвийн нутгаар, 6-нд зарим газраар, 7-нд нутгийн зүүн хагаст, 8-нд зүүн зүгийн нутгаар дуу цахилгаантай, бороотой. Салхи 5-нд төв болон говийн нутгаар, 6-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 8-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 5-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байх урьдчилсан төлөв гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ