
Дөнгөж сая Лондоны зуны олимпийн эмэгтэй триатлончдын финалын уралдаан болж медальт байруудын эзэд тодорлоо. Асар их тэвчээр хатуужил сорьсон энэ спорт нь үнэхээр гайхалтай юм. Манай цагаар 16.00 цагт эхэлсэн уралдаан дугуй, усанд сэлэлтээр үргэлжилж эцэст нь гүйлтийн уралдаанаар барианд дөнгөж сая орлоо. Швейцарийн триатлонч эмэгтэй Никола Спириг түрүүлж алтан медалийн болзол хангалаа. Мөнгөн медалийг шведийн триатлонч бүсгүй Лиза Норден, хүрэл медалийг Австралийн Эрин Деншам нар хүртэх болзлоо хангаад байна.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ