
Бадминтоны эрэгтэй хосын төрөлд БНХАУ, Малайз, БНСУ, Дани улсын тамирчид шөвгийн дөрөвт үлдээд байсан билээ. Тэгвэл дөнгөж сая хагас шигшээ тоглолтууд өндөрлөлөө. Хятадын хос тамирчид Малайзын багийг 21:9, 21:19-ийн харьцаагаар буулгаж авснаар алтан медалийн төлөө тоглох эрхээ олсон бол БНСУ, Дани улсын тамирчид 1:1-ээр тэнцсэний эцэст сүүлийн үед 22:20-иор Данийн баг эгзэгтэй мөчид ялалт байгуулж чадлаа. Ингэснээр бадминтоны эрэгтэй хосын төрөлд Дани болон БНХАУ-ын тамирчид алтан медалийн төлөө маргааш тоглохоор боллоо. Харин хүрлийн төлөө БНСУ болон Малайзын баг өрсөлдөнө.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ