Испани-ОХУ-ын эрэгтэй сагсчид өрсөлдөж байна

img

Яг одоо Лондоны олимпийн эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн B хэсгийн хоёр баг болох Испани болон ОХУ-ын шигшээ багийн тоглолтоор үргэлжилж байна. Испани болон ОХУ-ын шигшээ баг нь хэсэгтээ нэг ч хожигдолгүй толгойлж яваа хоёр баг юм. Яг одоогоор 24:11-ийн харьцаагаар Хосе Калдерон, Марк Газол, По Газол тэргүүтэй Испанийн баг тоглолтыг хошуучилж байна. А хэсгийг АНУ-ын баг нэг ч хожигдолгүй толгойлж байгаа бөгөөд одоо болж байгаа тоглолтын үр дүнгээс шалтгаалан В хэсгийг хожигдолгүй тэргүүлэгчийн нэр тодроно. Мөн өнөөдөр А хэсгийн АНУ болон Литвийн шигшээ багуудын тоглолт болно. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ