
Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ (64 кг) Лондоны рингэнд хооёрдахь тоглолтоо сая хийж, хоёрдахь ялалтаа 15:12-оор байгууллаа.
Гуравдахь олимпийн наадамдаа оролцож буй түүний өрсөлдөгч Маврикийн 25 настай боксчин Колин Рикарно санаснаас ширүүн эсэргүүцэл үзүүлж байсан ч тоглолтын төгсгөлд төлөвлөсөн үр дүнгээ бид харж чадлаа.
Гурван үеийн турш манай боксчин 4:3, 6:5, 5:4-өөр давамгайлсан юм.
Өнөөдөр манай өөр нэг боксчин, дэлхийн аварга, олимпийн дэд аварга П.Сэрдамба Энэтхэгийн Д.Сингх Лайшрамд 11:16-гаар дийлдсэн тул "ExCel" спортын ордонд ирсэн монголчууд Мөнх-Эрдэнээс зөвхөн ялалт хүлээж байлаа.

Ер нь боксын тэмцээний үеэр хамгийн хүчтэй дэмжигчдийн тоонд манайхан багтаж байгаа. У.Мөнх-Эрдэнэ наймдугаар сарын 8-ны үдэш Их Британийн тулаанч Томас Сталкертэй хүрэл медалийн төлөө тулалдах бол 52 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт өмнөх өдөр нь Узбекистаны Ясурбек Латиповтой мөн медалийн төлөөх дайнаа эхэлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ