Чингис өвөө Лондонд "саатаж" байна

img

 Буриадын барималч Даши Намдаковын бүтээсэн Чингис хааны хүрэл хөшөө Лондоны төв хэсэгт хол ойрын зочдын хөлд дарагдан байна. Олимпийн наадамд хүрэлцэн очсон монголчууд ч уралдаан тэмцээний зав чөлөөнд Их хааныхаа хөшөөнд очин мөргөж хүндэтгэл үзүүлж байгаа юм. Өнгөрөгч дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн, таван метр шахуу өндөртэй уг хөшөөг Хайд паркийн баруун хойд өнцөгт Марбл-Арч буюу Гантиган хаалганы дэргэд байрлуулжээ. Лондоны олимп болон паралимп, Хатан хааны ширээнд заларсны 60 жилийн ой зэрэг түүхэн үйл явдлыг тохиолдуулан түр байрлуулсан уг хөшөөг есдүгээр сарын эхэн хүртэл энд байлгах ажээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

anhaa:
goy medee bn, bayarlalaa
2012-08-06
HUshuug n tomruun gargachihgui tegsen bol ochsonoos yalgaagui shahuu uym bolohgui uy gehdee l bayarlalaa
2012-08-05