Британийн хөлбөмбөгчид тэмцээнээ дуусгалаа

img

Лондон хот олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авснаас хойш л Британийн хөлбөмбөгийн шигшээг хэрхэн бүрдүүлэх, хэрхэн амжилттай оролцох тухай яригдсан гэхэд хилсдэхгүй. Багаа бүрдүүлэхдээ хүртэл багагүй хэл үг таталж, "ард түмний гавьяат" Дэвид Бекхэмийг орхин томорсон билээ. Гэвч Стюарт Пирсийн залуус дөрөвхөн тоглоод л олимпийн наадмаа дуусгалаа. Хөлбөмбөгийн өлгий нутгийнхан хаа холоос ирсэн БНСУ-ын багт торгуулийн цохилтоор 4:5-аар ялагдаж (үндсэн цагт 1:1) ах нарынхаа азгүйтлийг давтсан юм. Английн болон Британийн баг томоохон тэмцээний хэсгийн шатыг аятайхан давдаг боловч хасагдах шатанд торгуулийн цохилтоор "залардаг" түүхтэй. Шөвгийн наймын тоглолтод мөн Бразил Гондурасыг 3:2, Мексик Сенегалыг 4:2, Япон Египетийг 3:0-ээр ялан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болж байна. Хагас шигшээд БНСУ-Бразил, Мексик-Япон гэсэн Ази, Америк тивийн халз тулаан өрнөх нь. Хөгшийн Европоос нэг ч баг үлдсэнгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ