Монгол Улсын баг медалийн тоогоор 40 дүгээрт явна

img

 Лондоны олимпийн наадмын наймдахь өдрийн уралдаан тэмцээн өндөрлөж, нийт медалийн тоогоор АНУ-ын баг тэргүүлсэн хэвээр явна. Тэд 26 алт, нийт 54 медальтай яваа бол БНХАУ-ын баг нэг алтаар дутуу, нийт медаль ч нэгээр дутуу байгаа юм. Нийтдээ 57 орны баг ямар нэгэн медаль хүртсэний дунд нэг мөнгө, нэг хүрэл медальтай Монгол Улсын баг 40 дүгээр байрт бичигдэж байна. Медаль хүртсэн орнуудаас 11 орон 10 ба түүнээс дээш медаль зүүжээ. Харин цөөхөн медальтай ч алтан медалийн чанараар Казахстан, БНАСАУ-ын баг тун дээгүүр байрт яваа юм. Хамгийн сонирхолтой нь Казахстаны таван медаль тавуулаа алт (хүндийг өргөлтөөр дөрөв, дугуйгаар нэг), Ардчилсан Солонгосын таван медалийн дөрөв нь алт (хүндийг өргөлтөөр дөрвөн медаль хүртсэний гурав нь алт, жүдогоор нэг алт) ажээ. Медаль хүртсэн топ 10 орон алт мөнгө хүрэл нийт 1.АНУ 26 13 15 54 2.БНХАУ 25 16 12 53 3.Их Британи 14 7 8 29 4.БНСУ 9 3 5 17 5.Франц 8 6 8 22 6.Герман 5 10 6 21 7.Итали 5 5 3 13 8.Казахстан 5 0 0 5 9.БНАСАУ 4 0 1 5 10.ОХУ 3 15 10 28

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

turuu:
hyjaa nar l bish bol yamarch yls turuulsen hamaaguiee gej
2012-08-05
2008 ond Beejingiin olimpoos Tuwshinbayar, Badaruugan, Baatarjaw, Gundegmaa, Serdamba geed 5 tamirchin maani alt, mungun medaliar engeree myalaaj, Mongol ulsiinhaa turiin dalbaag olimpiin tengert manduulsan gaviyatnuud sh dee. saihan bainaa. Olimpiin 5 tsagrigiin belegdeltei. Ed nar mini bulgan suultei shu daraa ueiin zaluuchuud ene altan bolomjinag urgeljluulnee. itgeltei baina.
2012-08-05