У.Мөнх-Эрдэнэ хатуухан давааны өмнө ирлээ
Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ боксын 64 кг-ийн жинд Лондоны олимпийн рингэнд тулалдаж буй.
Тэгвэл манай боксчин өнгөрсөн шөнө Мавритани улсын боксчинтой ээлжит тулаанаа хийж 15:12-оор ялаад байна.
Үе болгондоо нэг онооны давуугаар ялсан манай боксчны дараагийн учраа тун хатуу.
Жиндээ дэлхийд №1-т эрэмбэлэгддэг рингний эзэн орны боксчин Томас Столкертой У.Мөнх-Эрдэнэ шөвгийн наймд тулалдана.
Ингэснээр хүрэл медалийн төлөө жиндээ эхний нэг, хоёрт эрэмбэлэгддэг боксчид учраа таараад байна.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ