Оросууд нэг ч хожигдолгүй хэсгээ тэргүүлж эхэллээ

img

Өчигдөр олимпийн сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд В хэсэгт багтан хэсгээ хошуучилж байсан ОХУ, Испанийн сагсан бөмбөгчид халз тулсан билээ. Энэ тоглолтод испаничууд давамгайлж эхэлсэн ч эцсийн мөчид төгсгөлөө амжилттай хийж чадсанаар манай хойд хөршийн сагсчид нэг ч хожигдолгүй хэсгээ тэргүүлж эхэллээ. Оросууд эхний үед ердөө 11 оноо авч харин испаничууд 28 оноо өрсөлдөгчөөсөө салгаж чадсан. Хоёрдугаар үед оросууд огцом сэргэлт хийн санаачлагыг гартаа авснаар 21 оноо авсан бол испаничууд 12 оноо салгасан. Ингээд тооны харьцаа 40:32 болж оросууд тооны зөрүүг ойртуулсан. Улмаар гуравдугаар үед оросууд 24, испаничууд 13 оноо авч төгсгөлийн үед багууд тус тус 21 оноо авснаар 77:74-ийн харьцаагаар ОХУ-ын шигшээ баг ялалт байгуулсан юм. Энэ тоглолтод ОХУ-ын багаас Виталий Фридзон 24 оноо авч багийнхнаа тэргүүлсэн бол 2м 16 см өндөр "аварга эр" Тимофей Мозгов Виктор Хряпа, Антон Понкрашов нар 12-14 оноо тус тус авч багийнхаа ялалтад нэмэр болсон. Харин Испанийн талаас NBA-гийн од По Газол 20 оноо авсан бол Марк Газол 10 оноо авч нэмэр болжээ. Н.Өрнө    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ