
Английн хэсэг фермерүүд үхэр нь сүргээсээ шалтгаалж арай өөрөөр мөөрч байгааг анзаарсан байна. Тиймээс эрдэмтэд үхрийг хүнтэй адил нутгийн аялгатай байдаг гэсэн таамаглал дэвшүүлсэн юм.
Сомерсет мужийн Гластонбери хэмээх жижиг хотын фермер Ллойд Грин хэлэхдээ “Би олон цагийг үхэртэй өнгөрөөдөг, тэд яг л Сомерсетийнхэн шиг удаан сунжруулж мөөрдөг.
Би баруун мужийнхантай энэ талаар ярилцаж үзэхэд тэд мөн адил зүйл ажигласан байсан. Нохойнуудын хувьд ч энэ нь адилхан. Фермер хүн хэдий чинээ амьтадтайгаа ойр байна, төдий чинээ амьтад нь тэдний акцентыг нь тусгаж авдаг” гэсэн байна.
Лондоны их сургуулийн авиа зүйн профессор Жон Уэллсын хэлснээр ийм үзэгдэл өмнө нь мөн шувуудаас ажиглагдсан гэнэ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ