Ажлын хэсгийн ахлагчийг өөрчиллөө

img

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал өндөрлөлөө. Уг хуралдаанаар Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлэгдсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн зүгээс нэлээд олон асуудал дээр зарчмын зөрүүтэй санал гарч байв. Тухайлбал, энэ үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж дараахи саналыг гаргасан юм. Ц.Нямдорж: Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн ажлын хэсгийг хууль санаачлагч Х.Тэмүүжин ахлаж байгаа нь та нарын яриад байдаг сонирхолын зөрчил юм биш үү. Тиймээс хууль санаачлагч гишүүн ажлын хэсгийг ахладаг  энэ байдлыг уг хуулийн төслөөр хязгаарлах нь зүйтэй. Б.Чойжилсүрэн: Сүүлийн үед нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах талаар яриж байгаа. Гэтэл эдгээр хүмүүс дотор өөрөө Ерөнхий сайд болох санаатай хүн байхыг үгүйсгэхгүй. Нэг хүнийг болохгүй байна гэж суудлаас нь буулгаад өөрөө суудаг үзэгдэл байж болохгүй. Ж.Сүхбаатар: УИХ-д цөөнх болсон АН, олонхи болсон МАН-ынхаас бид илүү хийж чадна гээд Засгийн эрхийн төлөө тэмцдэг нь нууц зүйл биш. З.Энхболд: Ц.Мөнх-Оргил гишүүн бид хоёрын байр суурь энэ хуулийн хуучнаар нь явуулах талд байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө эргээд ашиг сонирхолын зөрчил болно байх. Д.Лүндээжанцан: Ажлын хэсгийг ахлахгүй. Нам, энэ тэр гэнэ. Х.Тэмүүжин: Л.Болд сайд авчих. Ж.Энхбаяр: Зарчмын зөрүүтэй санал байна. Би ажлын хэсгийн ахлагчийг солихыг эсэргүүцэж байна. Энэ парламентийн тэмцэх ёстой хамгийн том асуудлуудын нэг нь авлигал. Монголын ард түмний тулгамдсан асуудал болсон энэ авлигалтай тэмцэх том түлхүүр болсон энэ хуулийн төлөө хөдөлмөрлөж байгаа хүн цөөхөн байгаа. Гэтэл үүнийг битгий гараасай гэж бодож байгаа хүмүүс бас бий. Х.Тэмүүжин гишүүнд Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл ямар ашиг сонирхол үүсгэсэн юм бэ. Монголын авлигалыг л арилгах сонирхол байгаа байх. Ч.Сайханбилэг: Нэгнээ ингэж шахаанд оруулах хэцүү. Өмнөх парламентад энэ авлигалын хуулийг З.Энхболд тэргүүтэй гишүүд санаачилж, энэ хуулийн төслийг С.Баярцогт нарын гишүүд сайжруулах ёстой гэхээр “Та нар энэ авлигалтай тэмцэх сонирхол байхгүй” гээд л өнөөх маргаан дэгддэг байсан. Гишүүд биенийгээ ингэж хайчилдагаа болъё. Бүгд л энэ бүрэн эрхийнхээ хугацаанд гаргая гэж бодож байгаа байх. Х.Тэмүүжин: Энэ хуулийн төслийг хойшлуулах тусам өнөөх хоёрдугаар сарын 15 ойртож байна. Хууль гарангуут анкетыг нь шинэчлэхээс эхлээд олон асуудал байгаа. Удааширвал энэ хууль 2013 оны хоёрдугаар сарын 15-наас хэрэгжихээр болно. Ц.Нямдорж: Хууль санаачилсан хүн ажлын хэсгийг толгойлж болохгүй л гэсэн зарчмыг л би яриад байна. Д.Лүндээжанцан:  Их амархан санал гаргая. Р.Гончигдорж гишүүн ажлын хэсгийг ахлаад, энэ хуулийн төсөлд сонирхолтой байгаа гишүүд Р.Гончигдорж гишүүнд саналаа хэлчих. Ийм байдлаар санал, хураалт явагдаж, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлэгдсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж ахлахаар боллоо. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нар одоогоос нэг жилийн өмнө өргөн санаачилсан билээ.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

wtf
2011-10-25