
МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал эхэлсэн үеэс тус намаас УИХ-д сонгогдсон гишүүд төрийн ажлыг барьцаалах болсон. Тэд Н.Энхбаярыг яллавал эвслийг задалж, АН-ын хамтарсан Засгийн газарт багтах гэрээнээсээ ухарна хэмээн сүүлийн үед чуулганы хуралдаанд ч оролцоогүй.
Харин энэ талаар МҮАН-ын удирдлага чимээгүй байсны эцэст нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс Н.Энхбаяр нарт холбогдох ял ногдуулснаас хоёр хоногийн дараа байр сууриа илэрхийлэв. МҮАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд Н.Энхбаярын хойноос харамсаад энэ нь шүүхийн эцсийн шийдвэр биш гэжээ. Иймээс сонгуулийн үеэр ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө АН, ИЗНН-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний заалтаа биелүүлэхийн тулд “Шударга ёс” эвслийн зүгээс цаг алдалгүй ажиллах ёстой гэсэн байна.
Н.Энхбаярын шүүх хуралтай холбоотойгоор Монголын улс төрийн амьдралд үүсээд буй ээдрээтэй явдлууд нь зарим улс төрийн нам, Үндсэн хуулийн дагуу ард түмнээс шууд сонгогдсон цөөхөн эрхмийн тарыг таниулсаар байна.
Д.Дүүриймаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ