
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр 51 нас хүрчээ. Гольфийн хорхойтой тэрээр өөрийн төрсөн өдрөө гольфийн талбайд өнгөрөөж дараа нь Кемп-Девид ерөнхийлөгчийн ордонд тэргүүн хатагтайн хамтаар оройн зоог барьж даруухан өнгөрөөсөн байна.
Охид нь энэ долоо хоногийг зусланд өнгөрөөсөн бөгөөд хамт байсан үгүй нь тодорхойгүй байна.
Обама ирэх долоо хоногт Коннектикут, Колорадо мужуудад сонгуулийн ажлаа үргэлжлүүлэх юм. Мөн өөрийн Чикаого дахь гэртээ төрсөн өдрийн уур амьсгалтай хандив цуглуулах арга хэмжээ зохион байгуулах аж.
Дэд ерөнхийлөгч Жо Биден кампанит ажлын хүрээнд бичсэн зарлалдаа, 5 болон түүнээс дээш ам.доллар хандивласан бүх хүн уг арга хэмжээнд оролцож болох ба өдрийг маш зугаатай өнгөрөөхийг амласан байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ