Эхнэртэйгээ уулзаад Олимпоос хасагдсан тамирчин

img

Сент Китс ба Невисийн Холбооны улсын тамирчин Ким Коллинс эхнэртэйгээ уулзсанаас болж Олимпийн тэмцээнд оролцох эрхээ алдсан байна. 2003 онд 100 метрийн гүйлтийн дэлхийн аварга болсон тэрээр тэмцээн болохоос хэдхэн цагийн өмнө гарсан энэ шийдвэрт маш их бухимдсан байна. Түүнийг тэмцээнээс хасах болсон шалтгаан нь тэрээр “тамирчдын хотхонг орхиж явахгүй” гэсэн багийн дүрмээ зөрчин хэд хоног ор сураггүй алга болсон хэмээн тус улсын төлөөлөгч хэлжээ. 36 настай Коллинс 100 метрийн тэмцээнд медаль авах найдлагатай хүмүүсийн тоонд байгаагүй ч улсаа төлөөлөн оролцох байжээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tuya:
yun tevcheergui er ve
2012-08-06