Н.Түвшинбаяр: Олимпийн алтан медалийн төлөө барилдана гэдэг олдоход ховор мөч

img

Бээжингийн олимпийн алтан медалиа хамгаалахаар ганцхан монгол аварга Лондонд ирсэн нь жүдоч Н.Түвшинбаяр. Тэрээр олимпийн наадмаас хоёр дахь медалиа өөрийн болгохдоо чамгүй хүнд бэрхшээлийг даван тууллаа. Аварга маань медалиа зүүнгүүтээ л эмнэлгийн тусламж авч, үзлэг оношилгоонд явж, дараа нь өрөөнөөсөө ч гаралгүйгээр хөдөлгөөн багатай байсан болохоор хэвлэл мэдээллийнхэн түүнтэй хоёр өдөр уулзаж чадаагүй. Медаль зүүсэн тамирчин бүр орох ёстой хэвлэлийн бага хуралд ч тэрээр оролцоогүй. Харин бид түүнийг Лондонгоос буцахынх нь өмнөх өдөр (наймдугаар сарын 4-ний бямба гариг) уулзаж ярилцлаа. Аварга тэргэн дээр суун унаган багын найз, бэлтгэл хангагч ОУХМ Э.Энхбатаар түрүүлэн явж байна. Нийт Монголын ард түмэн, спорт сонирхогчдын сэтгэл зовоож буй түүний бэртлийн талаар бидний яриа эхэлсэн юм. -Мөнгөн медалийн төлөө БНСУ-ын бөх Хван Хи-Тэтэй барилдаж байхдаа дөчин хэдэн секунд өнгөрөх үед өөрөө үүрч суухдаа зүүн хөлөө даруулаад бэртэл авсан. Тэр үед хамаг юм дууслаа л гэж бодож байлаа. Харин босч ирээд гишгэж үзэхэд болмоор юм шиг санагдаад. Тэгээд азаар ч гэх юм уу үнэлгээ авч хожсон. Тэрэндээ их баярласан л даа. Гэхдээ аваргын төлөө барилдаж чадахгүй нь гэж бодохоор шоконд орсон шүү. Тэмцээн дуусаад олимпийн тосгоны эмнэлэгт үзүүлсэн. Бүр хөлний бэртлээр дагнасан эмч ирж үзэн зураг авахад дотор талын шөрмөс нь сунаад, өвдөгний чагтан холбоос нь тасарчихсан байна лээ. Энд нь шууд хагалгаа хийлгэе гэсэн чинь дотор талын сунасан шөрмөсийг эдгэсний дараа мэс засал хийх шаардлагатай гэсэн. Түүнд нь багаар бодоход зургаан долоо хоног хэрэгтэй юм байна. Тэгэхээр хоёр сарын дараа мэс засал хийлгэх боломжтой юм билээ. -Барилдах нь байтугай явахад ч хэцүү мөртлөө финалд гарч барилдана гэдэг зоримог шийдвэр. Тухайн үед багш, дасгалжуулагч нар битгий барилд гэж зөвлөж байв уу? Та яагаад гарахаар шийдсэн юм бэ? -Зарим нь бэртлээ улам сэдрээхийн нэмэр, дэмий гэж байсан л даа. Эмч нар ч гэсэн барилдсанаас болж илүү хүнд гэмтэл авах, артерийн судсаа ч гэмтээж магадгүй байжээ, харин азаар гайгүй өнгөрч гэсэн. Ер нь олимпийн алтан медалийн төлөө барилдана гэдэг олдоход ховор мөч. Барилдсан бол яах ч байсан юм билээ гэж сүүлд харуусалтай үлдэж магадгүй. Тийм учраас барилдах шийдвэрийг өөрөө гаргасан л даа. Ямар ч байсан нэг шийдсэн юм хийгээд үзье гэж бодож байлаа. Гараад ямарваа нэг боломж хайсан боловч амжилтгүй болсон. -Хэрвээ эрүүл байгаад барилдсан бол тэр Оросын бөхийг ялна гэдэгтээ 100 хувь итгэлтэй байв уу? -Одоо бүх юм өнгөрсөн хойно тийм байсан бол гэж яриад яахав. Тамирчны хамгийн том дайсан нь бэртэл гэмтэл. Гэмтэл бэртэл бол хэлж ирдэггүй. Болохгүй л байсан юм байлгүй дээ. -Лондоны олимпийн татамид хийсэн барилдаануудаа дүгнээд яривал? -Эхний тойргоос л өөртөө байгаа бүх боломжоо гаргаж барилдсан л даа. Бэлтгэл сургуулилт сайн байсан. Хамт олон, багш нар, үндэсний шигшээ багийн алба, холбооны удирдлагууд, бэлтгэл хангалцсан бүх хүмүүс, миний төлөө зүтгэсэн бүх хүмүүст баярлалаа гэж хэлье. -Энэ жил бэлтгэл сайтай байгаа нь анзаарагдаж байсан. Тиймээс Лондоны олимпод том зорилго тавьж ирсэн болов уу? -Мэдээж олимпод оролцож байгаа хүн очоод зүгээр ялагдах биш, аль болох хичээж барилдахыг бодно. Оролцож байгаа бүх л хүн тийм бодолтой байгаа байх. -Эхний хоёр өдөр жүдочид тааруухан барилдахад хүнд байв уу? -Хэцүү байсан л даа. Тэгээд С.Ням-Очир сайхан барилдаж хүрэл медаль авсны дараа сэтгэл уужраад гоё болсон. Манайхны хувьд бэлтгэл сургуулилт сайн байлаа. Есөн хүн ирснээс хоёр нь медаль авч, хоёр нь шагналт байрт орсон. Энэ бол боломжийн амжилт. -Одоо таны сэтгэл санаа ямархуу байна? -Сүүлийн хоёр жил байгаагүйгээрээ л тайван байна даа. -Та Монголын спортын түүхэнд төрсөн анхны олимпийн аварга. Харин одоо олимпийн хос медальтай болсон анхны тамирчин боллоо... -Анхны алтан медалийг аваад ирэхэд дэмжиж, хайрлаж байсан Монголын ард түмнийхээ л ач буянаар дахиж медаль хүртлээ. Ард түмэндээ баярлалаа гэж хэлье. Жүдогийн багийнхан түүний барилдааны тухайд “Түвшээ толгойгоо бөнжигнүүлээд ирэхээр сайн барилддаг юм. Сая бол эхний тойргоос л гурав дараалан цэвэр ялахдаа яг тийм харагдсан, үнэхээр сайн байсан шүү” гэж билээ. Тэрээр Бээжингийн олимпийн наадамд анх түрүүлэхдээ бас тиймэрхүү, толгой хаялан байсан нь гэнэт санаанд орлоо.                        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ee:
sain baina sain baina
2013-02-26
wow:
yamar saikhan daruuhan uhaanati zaluu ve? Hairlaj baharhahgui baihiin arga alga daa. Jinhene mongol er hun! Mongoliin maanai buh erchuud Tuvshinbayar shig baigaasai! Chadaltai hernee egel daruuhan saikhan er hun bna!
2012-08-10
sainaa:
email haygaa oruulalaa heregtei bol holboo bariarai! Tanii emchilgeend amjilt husie!
2012-08-07
sainaa:
Sain baina uu tanii amjiltand bayrlalaa,mongol tumnee negduulj chaddag Mundag avarga shuu Bayr hurgie. Sanaa helehed manai nohor yag iim bertel avsan yum tegd americt emchiluuleed hagalgaand orood odoo 8 jil bolj baikhad yamarch ovdolt doglolt baihgui yavj baigaa, tiim bolohoor sain gazar zov emchilgee hiibel davgui dee.herev heregtei bol bidentei holboo bariarai. zovolgoo ogohod: holondoo barag heden sar huiten jin tavij baisan yumdaa nohor maan,taniig harahad yagaad holond chin huiten jin tavihgui baigaad ih gaihaj baina. Huiten jin taviad soilttoi hodolgoongui baih heregtei dee!!!
2012-08-07
bat:
olimpiin talbaraas tursun orchin tsagiin Chinggis ymdaa amjilt
2012-08-06
bayarlalaa:
tuvshinbayartaa amjilt husie.chi mongol ulsin neriig delhiin tavtsand gargasan sain boh shuu.tanai ger buliinhend az jargal hisie
2012-08-06
BAATAR TSOL UGYU:
MONGOL ULSIIN BAATAR TSOL OLGOYOO.
2012-08-06
Chi ard tumniihee umnu gavyagaa bieluulsen. Odoo ard tumen chamaas yu ch neheh erhgui....
2012-08-06
unshigch:
Tuvshinbayar avargadaa bayar hurge!!! Biye sain emchluuleerei. Odoo barildahgui, biye sain emchluuleh heregtei. Tamirchin huniihee uurgiig ner tortei biyluulsen uchraas humuus oilgono shuu dee. Odoo tand eruul mend l mash chuhal. Hol bol tulguur erhten, ovdognii gemtel hamghiin tovogtei ni baih
2012-08-06
unshigch:
Tuvshinbayar avargadaa bayar hurge!!! Emchilgeegee sain hiilgeerei. Odoo ta biye sain emchluuleeed, barildahgui baisan ch humuus oilgono shuu dee. Tamirchin huniihee uurgiig ner tortei biyluulsen uchir odoo eruul mendee l bodoh heregtei...
2012-08-06
javhaa:
tuvshinbayarta bayarlala uneheer daruuhan egel mongol zaluu gej chamaig l heleh bh da ard olniho hundleliig daaj yavaarai chi shu
2012-08-06
Tuvshinbayariin fan jiriin 1 busgui:
Olimpiin hoshoi medaltan bolchood yu ch boloogui yum shig iim saihan yarij baidag yasan daruu zuulun dulguun zaluu ve.Unheer hairlaj hundelmeer saihan hun yumaa.Mash ih bayarlalaa.Mongoliin buh zaluus cham shig baidag ch boloosoi.
2012-08-06
Түвшинбаяраар бахархахгүй байхын арга алга даа. Даруухан ухаалаг ярилцлагыг чинь уншаад бүр их бахархлаа. Лондонд тоглолтыг чинь үзсэн. Мөнгөн медаль авчихаад үзэгч рүү харахгүй байхыг бодоход их өвдөж байсан болов уу? эсвэл ахиад алтан медалиа авч чадаагүйдээ гутарч байсан уу? ямартаа ч маш их бахархаж байсанаа хэлэхэд таатай байна.
2012-08-06
barildana gedeg chin biyeiin huchees gadna uhaanaar barilddag uym tuvshee mash uhaalag huniig yaj yalahaa tootsoj barilddag naidvartai bukh .mongoliin ard tumniig bayarluulsan tuvsheede eruul enkh amjilt huseye.
2012-08-06
ene odoo uy ve lag goyo medee unshaad commentuudiig ni unshaad bj bsan chini yalaa shumuul bolood yavchihiin
2012-08-06
Уйлж байна.:
Нулимс гараад болхгүйнээь Чанмаар бахархаж байна шүү Түвшинбаяраа. Гайхамшигтай тэвчээр. Бахдам амшжилт. Ард түмний бахархал.
2012-08-06
zochin:
Vakuum tsonhni yalaa shumuulin sohoj huraagddag shuurtei tor zahialgaar chanartai sain hiij togtoono.Une 20-28000tog.Batalgaa 3jil.Oros teh kompani.Utas:99193887,95000020
2012-08-06
ene odoo uy ve lag goyo medee unshaad commentuudiig ni unshaad bj bsan chini yalaa shumuul bolood yavchihiin
Болд:
чи бол жинхэнэ баатар, жинхэнэ монгол эр хүн. баяр хүргэе, Түвшээ, чамаар бахархаж байна. бас эрүүл энхийг хүсье...!
2012-08-06
chi alt avah bsan shuu mglchuud bugd harsan medsen odoo biee sain emchiluul 3 olimpiin mdal avna gej itgej bna hund jin nas ymar hamaa bdgin harin biee sain emchiluul
2012-08-06
Болд:
чи бол жинхэнэ баатар, жинхэнэ монгол эр хүн. баяр хүргэе, Түвшээ, чамаар бахархаж байна. бас эрүүл энхийг хүсье...!
bg:
Bayarllaa. Amjilt. hurdan edgeerei!
2012-08-06
gerlee:
Ò¿âøèíáàÿðòàà áàÿðëààä áàÿðëààä õàíàøã¿é.Äààíà ÷ èõ áàÿðëàëàà. Õ¿ì¿¿ñýý äºðâºä ýíýý òýðýý áîëèëäîî.ßàãààä èéì õà÷èí ìóóõàé þì ÿðèíà âý Ìîíãîë÷óóä á¿ãäýýðýý îëèìäèéí ìåäàäüòíóóääàà áàÿð õ¿ðãýýä ë áàÿðëàëäààä ë ñàéõàí áàéÿ ëàà. Öàãààíáààòàð ìààíü ýõ îðíûõîî íýðèéã îëîí îëîí óäàà òèâ äýëõèéä äóóðñàãñàí ø¿¿.Áîëîõã¿é þì áîëîîã¿é ë áèç.Îäîî áèòãèé ìóóëäàà.Öàãààíáààòàð àõèàä ÷ îëîí îëîí àìæèëò ãàðãàíà õàðààðàé
2012-08-06
УУЧИМ:
МОНГОЛЫН БААТАРТАА ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ. ХҮСЭЛ БҮХЭН НЬ БИЕЛЭГ. . .
2012-08-06
жудо:
Түвшинбаяр одоо сайн дасгалжуулагч болж дараагийн Түвшинбаяруудыг төрүүлэн гаргах хэрэгтэй.
2012-08-06
баярлалаа:
Шуудынханд баярлалаа. Ард түмэндээ баярлалаа гэж байна. Их аварга даа баярлалаа
2012-08-06
жудо:
Түвшинбаяр одоо сайн дасгалжуулагч болж дараагийн Түвшинбаяруудыг төрүүлэн гаргах хэрэгтэй.
Bi halh mongol, gehdee chi buruu bn:
munhag um bichdeg hog ve. ene saihan zaluugiin yarilclagan deer bichih umaa mun olov oo. Mongoliin tugiig olimpiin tengert urguulsen buh tamirchid Baatruud. 2.7 say huntei bj dotroo halh durvud geed yah ve dee
2012-08-06
l:
Tanid ch gesen ih bayarlalaa. Ter muu orosyg,gaigui ee chamaig.
2012-08-06
АРД ТҮМНИЙ БАХАРХАЛ
2012-08-06
Шуудын сэтгүүлчээ баярлалаа:
Хайрлаж хүндэтгэж явдаг олимпийн аваргатай минь уулзуулж өгсөн баярлалаа. Танайх шуурхай байдаг шүү амжилт хамт олонд нь
2012-08-06
Коля:
Халхын хүү хос медаль авлаа. Өмхий дөрвөдүүдээ танай Баянмөнх чинь ганц медальтай биз дээ?
2012-08-06
Bi halh mongol, gehdee chi buruu bn:
munhag um bichdeg hog ve. ene saihan zaluugiin yarilclagan deer bichih umaa mun olov oo. Mongoliin tugiig olimpiin tengert urguulsen buh tamirchid Baatruud. 2.7 say huntei bj dotroo halh durvud geed yah ve dee
iim yum bicheed bhda yadag yum.ulsin erenhiilegch uund yamar hamaatai yum.yasan teneg nuhur ve
2012-08-06
iopaa:
erdemtei hun daruu, amjilt naizaa
2012-08-06
erdemtei hun daruu, ih moron dolgoon gedeg. daruu baih tusmaa oort chin iluu sain , ongirch sagsuurah shig demii zuil alga. huugee ingej saihan humuujuulsen eej aavd n ih bayarlalaa. zaluu etseg ehchuud min ur huuhdee daruu, zorilgotoi zorigtoi, mongoloo gesen hun bolgoj humuujuuleerei. bi ch bas hicheene.
2012-08-06
boogii:
ene elbegdorj ih muuhai hun yumaa,havi oiriinhondoo halgaatai gedeg ni unen bolj taarch bna,hamt yavsan jolooch ni hurtel nas barj bdag,halit orood garhad ni hurtel bertel avch bdag,iim hun songoson uls oron maani yana daa
2012-08-06
iim yum bicheed bhda yadag yum.ulsin erenhiilegch uund yamar hamaatai yum.yasan teneg nuhur ve
SAIN NAIZ NI:
SAIN BAISAN SHUU TUVSHUU MINII DUU UNEHEER SAIN CHAMAAR BID CHINI BAHARHAAD HANAHGUI BGAA KK TER HACHIN TSAGAAN BILUU SARVAGNUURBAATAR AA BISHEE TSAGAAN BAATAR UNEN HUDLAA SUGA YUMAA DALDAG DALDAG GEED YUCH CHADAHGUI NOVSH TUVSHUUDUU AJA AJA AMJILT
2012-08-06
tweety:
daruuhan mundag buh shuu
2012-08-06
solis:
Mash ih bayarllaa Tuvshinbayaraa,mongoliin ard tumen,mongol uls tand hairtai shuu,odoo bei ee sain bodooroi,hangalttai sain emchiluuleerei.
2012-08-06
zochin:
chadaltai deer ni uhaantai,daruu zaluu bna,bayar hurgie!
2012-08-06
111:
mundag baisan shuu, yamar ih tevcheer be, neeree yagaad bertchiheed barildsan ym boldoo gej bodson chin unheer l daraa ni yanz yanziin ym bodogdood tegchihgui yaahvdaa gehgui ni tuluu l garsan ym bn da
2012-08-06
odgii:
Goy yriltslaga bolson bna
2012-08-05
Hundlel:
Sain bna
2012-08-05