
Америкийн долоон настай охин Элла Вудхэд Сан-Францискогийн “Алтан хаалга” хэмээх нэртэй гүүрийн доогуур 75 минут сэлж, нөгөө эрэгт нь гарч чаджээ. Охин нийтдээ 1.6 километр зайд сэлснийг Гиннесийн дээд амжилтын номын ажилтнууд цохон тэмдэглэсэн байна. Элла Вудхэд энэхүү амжилтаа ангийнхаа багш эмэгтэйд зориулсан аж. Ангийнх нь багш хөхний хорт хавдрын улмаас сүүлийн хэдэн хоногт сургуульдаа ирж чадахаа больсон нь охиныг ийм алхам хийхэд хүргэсэн юм байна. Бяцхан охины сайхан сэтгэл, тэвчээр хатуужлын талаар дуулсан америкчууд хүнд өвчинд нэрвэгдсэн багш эмэгтэйд туслахаар хандив өгч эхэлжээ.
Охин усанд анх орохдоо ихэд сандарч байснаа дурсаад нөгөө эрэгт гармагцаа бүлээн шүршүүрт ороод сургууль руугаа явжээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ