Олимпийн 18 алтан медалийн эзэн зодог тайллаа

img

Манай гаригийн нэгэн гайхамшигт хүн спортын ертөнцийн чимэг бол яах аргагүй АНУ-ын усанд сэлэлтийн тамирчин Майкл Фелпс. Тэрбээр 2004 оны Афины олимпоос хүн төрөлхтөний танил болсон юм. Афины олимпоос нэг дор усанд сэлэлтийн 6 төрөлд алтан медаль хүртсэн нь түүнийг гайхамшгийн эзэн болгосон юм. Тэрбээр энэ амжилтаа бататгаж Бээжингийн олимпоос 8 төрөлд алтан медаль авсан. Энэ бол зүгээр л усан доорхи ертөнцийн гайхамшиг гэхэд багадахаар амжилт байлаа. Энэ удаа Майкл Фелпс Лондоны зуны спортын XXX наадамд асар их хүлээлт, найдвартай оролцсон. Фелпс ч үүнийгээ биелүүлж одоогоор дөрвөн алтан медаль хүртэж амжлаа. Гэтэл усны ертөнцийн хүн маань шүтэн бишрэгчдээ гонсойлгосон мэдэгдэл хийж зодог тайлж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр олимпийн 18 алтан медалийн эзэн гэх хосгүй амжилтын нэрэн дор их спортоо орхилоо. Түүний энэ амжилтыг эвдэх хүн энэ зуундаа гарна гэхэд бас л хэцүү. Фелпсд "загасан хүн", "усны хүн" гэх мэтийн хэвлэлүүд, олон нийтээс өгсөн өч төчнөөн хоч байдаг гэх. Ямартай ч бид бүхэн хүн төрөлхтөнийхөө нэгэн гайхамшигт амжилтын эзний их спортоосоо явах мөчийн гэрч боллоо. Лондоны олимпод өдгөө Хятадын тамирчдын үзүүлж буй амжилтыг алтан медалийнхаа тоогоор гүйцэж түрүүлэхэд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүн нь мөн л манай  баатар. Н.Өрнө          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зөвхөн Алтан медалийн тоог хэлсэн байгаа биз дээ маанаг уудаа
2012-08-06
!!!!!!!!!!!!!-d:
niit 22 medal-tai medehgui bol duugail baildaa ain,18n alt,2 mungo,2 hurel!!!
2012-08-06
!!!!!!!!!!:
18 bish 22 shuu dee!!!!!!!!!!
2012-08-06
buh tsag ueiin hamgiin aguu tamirchin haramsaltai bn
2012-08-06