
Лондон-2012 зуны олимпийн XXX наадмын нэгэн чимэг болох спортын төрөл эмэгтэйчүүдийн марафон гүйлтэд хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорин эх орноо төлөөлсөн Л.Отгонбаяр 2 цаг 52 минут 15 секундэд барианд оржээ.
Манай тамирчин ямартай ч өөрийн хувийн амжилтаа шинэчлэн тогтоосон бөгөөд энэ удаагийн олимпийн эмэгтэйчүүдийн марафонд оролцсон 118 тамирчнаас 102-р байранд гараанд оржээ.
Л.Отгонбаяр Прагийн марафон гүйлтийн тэмцээнд өндөр амжилт үзүүлэн олимпийн эрхээ авч байсан юм.
Олимпийн алтан медалийг Этиопийн марафонч Тики Гелана 2 цаг 23 минут 07 секундэд барианд орж ирснээр хүртлээ. Мөнгөн медалийг Кенийн Приска Жептү, хүрэл медалийг ОХУ-ын Татьяана Архипова нар хүртлээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ