Түр зуурын бороотой

img

Баруун болон зүүн зүгийн зүгийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн ихэнх нутгаар бороо, говь, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун, төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүнээс секундэд 5-10 метр, говь, талын секундэд 12-14 метр хүрч шиүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, говь, зүүн зүгийн нутгаар 29-34 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 21-23 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 градус дулаан, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ