Ч.Сайханбилэг З.Энхболдыг хайчилсан гэв үү
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлын үеэр гишүүд санал, шүүмжлэл хэлж байтал УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг сонирхолтой байдлаар өөрийн саналаа илэрхийлэв. Тэрбээр “Нэгнээ ингэж шахаанд оруулах хэцүү. Өмнөх парламентад энэ авлигалын хуулийг З.Энхболд тэргүүтэй гишүүд санаачилж, энэ хуулийн төслийг С.Баярцогт нарын гишүүд сайжруулах ёстой гэхээр “Та нар энэ авлигалтай тэмцэх сонирхол байхгүй” гээд л өнөөх маргаан дэгддэг байсан. Гишүүд биенийгээ ингэж хайчилдагаа болъё. Бүгд л энэ бүрэн эрхийнхээ хугацаанд гаргая гэж бодож байгаа байх” гэлээ. Түүний энэ үгийг сонссон зарим хүмүүс “Өө, З.Энхболдыг чинь Ч.Сайханбилэг хайчилчихсан юм уу” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ