Олимпийн медальтнууд эх орондоо ирлээ

Өнөө өглөө 06:00 цагт “Лондон-2012” зуны олимпийн ХХХ наадмын жудо бөхийн төрөлд мөнгө, хүрэл медаль хүртсэн жудочид эх орондоо буулаа.
Бээжингийн олимпийн аварга, “Лондон-2012” олимпийн наадмын мөнгөн медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ОУХМ С.Ням-Очир нар аугаа ялалт амжилттайгаар эх орондоо ирлээ.
Тэдний гэр бүл, аав ээж, хань ижил, ах дүү төрөл садан нь баярын нулимстайгаар басхүү омогшил бахархах сэтгэл дүүрэн хөвгүүдээ угтан авлаа.
А.Алт



СЭТГЭГДЭЛ БИЧИХ