Усейн Болт 100 метрийн төрөлд алт авлаа

img

Дэлхийн хамгийн хурдан хүн Ямайкын Усейн Болт дахин шилдэг гэдгээ баталж Олимпийн 100 метрийн гүйлтийн төрөлд алтан медаль авлаа. Мөнгөн медалийг Болтын нутаг нэгт өрсөлдөгч Иохан Блейк, хүрэл медалийг АНУ-ын гүйгч Жастин Гатлин авчээ. Болт дэлхийн дээд рекордыг эзэмшдэг бөгөөд энэ удаа түүнээсээ 0,05 секундээр удаан буюу 9,63 гүйсэн юм. Болт долдугаар сард олимпийн эрх авах тэмцээнд Блейкт ялагдаж маш муу үзүүлэлт үзүүлсэн юм. Мөн олимп эхлэхээс хэдхэн хоногийн өмнө бэртэл авсан билээ. Эдгээрээс үүдээд түүнийг дахин шилдэг гэдгээ батлах эсэхэд эргэлзэх хүмүүс олон байсан юм. Усейн Болт гараагаа буруу эхлэхээс айж байсан. Гэхдээ дасгалжуулагч нь гарааны талаар санаа зовохоо боль, хамгийн чухал хэсэг нь төгсгөл гэж хэлсний дагуу хийснээр ийм амжилтад хүрсэн гэдгээ хэлж байлаа. Тэрээр нуруу болон өвдөгний шөрмөс нь бага зэрэг бэртэлтэй байсныг хүлээн зөвшөөрсөн юм. Блейк 9,75 секунд, Гатлин 9,79 секунд гүйж аль аль нь хувийн шинэ рекорд тогтоосон байна.                     Ц.Мишээл                

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tehh:
2 udaa olympoos hoshoi altan medali awna gedeg aguu l yum.Hurdan baina aa hurdan baina
2012-08-06
Usain Bolt:
Za saihan guijiina oo.Manai Saituud denduu udaan medeegee shinechleh yum aaa.Ali uchigdur urjigdriin yum ni bgaad l baidag.
2012-08-06
tehh:
2 udaa olympoos hoshoi altan medali awna gedeg aguu l yum.Hurdan baina aa hurdan baina