Нийслэлийн Засаг даргад Э.Бат-Үүл нэр дэвших нь тодорхой
Нийслэлийн засаг захиргааны Хангарьд ордны 14 давхарт өнөөдөр 09.00 цагаас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын ээлжит бус хуралдаанаар нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэгийг шинэчлэн батлах, бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлэх нь сонгуулийн дараа нэгэнт тодорхой болсон бөгөөд энэ шийдвэрт өөрчлөлт гарахгүй биз ээ.
Хэдийгээр НИТХ асуудлыг шийдсэн ч хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлж батламжлуулах учиртай. Ерөнхий сайдын томилгоо цаг хугацааны хувьд бүрхэг байгаа учраас хотын мэрийн асуудал ч сунжрах бололтой.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ