Хайлаастын уулзвараас Долоон буудал хүртэлх зам засварын ажил эхэллээ
Өчигдөр 23.00 цагаас эхлэн Чингэлтэйн өргөн чөлөө буюу Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх 1.9 км авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлжээ. Тус замыг энэ сарын 16 хүртэл хааж, автозамын доорхи цахилгааны шугам сүлжээ болон борооны ус зайлуулах хоолой тавих ажлыг гүйцэтгэхээр болжээ. Энэхүү зам засварын ажлыг “Эко тогтоол” ХХК хийж байгаа аж.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ