УИХ-ын гишүүн Х.Наранхүүгийг хэргийг шилжүүллээ

img

УИХ-ын гишүүн Х.Наранхүүд үүсгэсэн эрүүгийн хэргийн АТГ-аас нийслэлийн Прокурорын газрын хяналтад  шилжүүлсэн байна. Түүнд  Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс  энэ оны зургадугаар сарын 4-ны өдрөөс эхэлж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.   Сэжигтнээр татагдан шалгуулж буй Х.Наранхүүг  төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар 2000-2007 онд ажиллаж байхдаа албаны эрх мэдлээ хэтрүүлж, албан тушаалаа урвуулж ашиглан, их хэмжээний хөрөнгө хувьдаа завшсан хэрэгт татагдсан юм. Түүнчлэн тус үйлдвэрт олон компанийн шахааны бараа, бүтээгдэхүүнийг авсан хэрэгт холбогдоод буй. Түүнтэй хамт  Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа хамтран оролцсон байж болзошгүй хэмэээн хариуцагчаар татсан аж. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

shorond hataagad bandid...
2011-11-20
ХӨӨРХИЙ ДӨӨ ШОРОНД ХАТАХ БОЛЖЭЭ ДЭЭ, ДААН Ч ИХ МӨНГӨ ГАРГАЖ ДУНДГОВЬЧУУДЫН ТОЛГОЙГ ЭРГҮҮЛЖ ИХ ХУРАЛД АРАЙ ГЭЖ ГАРСАН ЮМ САН, ГЭХДЭЭ ШАРХАА НӨХСӨН БАЙЛГҮЙ ДЭЭ, ЗОРИГТ САЙДЫГ Л ЦЭЭЖЭЭРЭЭ ХАМГААЛДАГ НӨХӨРДӨӨ, ТҮҮНЭЭС ИХ МӨНГӨ АВСАН БАЙХ Л ДАА
2011-11-04
Тер дуу нарыг нь бугдийг зад шалга энхтайван энгуун тал гэдэг компианы энхбаатар бас нудний шилтэй гэр бул хамаатан саднаараа идэж уусан атг -нхан минээ улсын менгийг еерсдийн юм шиг ургэлж ийм байх юм шиг санаж биднийг дорд узэж дарамталж байсан новшнууд зад шалгаж ард тумэнд илчлээд хорьж телуулэх хэрэгтэй бид харж бна шуу
2011-10-26
Ýðäýíýò ¿éëäâýðèéí çàõèðàë Ãàíçîðèã Íàðàíõ¿¿ã îðîëäîæ áàéíà èë¿¿ èäýýä Ýíõáàÿðààñ èë¿¿ õîðòîé øóíàëòàéãàà õàðóóëæ áàéíà
2011-10-25
Яанаа энэ луйварчингуудыг хэлэх үг алга
2011-10-25
Манай МАН-ын Сугар, Пүрэвдорж нар хэзээ ч хулгай хийхгүй, насаараа төрд зүтгэж ном бичсээр байгаад нэг нь бууралтсан, нөгөөх нь гавъяат хуульч болсон зөвхөн цалингаараа амьдардаг, орлогын мэдүүлгээ бичих гээж төөрч будилах хөрөнгөгүй, гадаадын дансанд 1 ч долларгүй , шударга нь дэндсэн хүмүүс шүү.
2011-10-25
Эрдэнэтэд шахаа хийдэг, байнга эргэлддэг хар хэрээнүүд энэ хавиар дүүрэн л нисч байна, удахгүй нэрс нь дурайтал гараад ирнэ байлгүй дээ, тэртэй тэргүй тодорхой юм чинь.
2011-10-25
Энэ уг нь тов тодорхой, ард нь 2 том намын лидерүүдийн бохир шунал орсон л хэрэг. Хэрэгтэй хэрэггүй бараа шахдаг 2 намын улс төрчид парламентын танхим, монгол банк, засгийн газар, спорт хороо, нийгэмлэг г.м. газруудаар дүүрэн л хээв нэг алхаж байгаа, үүнийг ард түмэн мэдэхгүй биш мэдэж л байгаа, цаг нь болохоор ил гарч ирнэ.
2011-10-25
Одоо нэгэнт халдашгүй дархан эрх нь хаагдсан юм чинь луйварчдыг 1 Худагт аваачиж хэргийг нь хүлээлгэх хэрэгтэй дээ. Наранхүү, Дондог гээд үргэлжлээд байх байгаа биз. Асар их өмч хөрөнгөтэй, ихээхэн зардал гаргадаг олон сайд дарга нар, гишүүд байгаа. Тэднийг ямар хууль ёсны бизнес эрхэлж, хичнээн орлого ашиг олж татвараа төлж вэ гээд шалгавал ихэнх нь дээлээ нөмөрч Монголд шударга ёс бэхжиж авилга бараг алга болно биз.
2011-10-25
Sugar gedeg khulgaich bas l sugarch uldev uu ?
2011-10-25
Энэ чинь жинхэнэ нөгөө намбарын хүүгийн оргил жилүүд байна даа. Тэр мөнгөний дийлэнхи хэсгийг нь авч байсан ш даа, энэ нөхрийн идсэн гээд байгаа мөнгөний. АТГ, Прокурорынхааан барьцаа улам лавшруулж шалгаарай...
2011-10-25