Ливи дэх Улаан загалмайн байр руу халджээ

img

Ливийн Мисрата боомт хотод байрлах Олон улсын Улаан загалмайн хорооны байр руу өчигдөр үл таних хүмүүс дайрчээ. Халдагчид гар бөмбөг, пуужин зэрэг зэвсэг хэрэглэж томоохон хэмжээний хохирол учруулсан байна. Уг байгууллагыг Мисрата болон зүүн зүгийн Бенгази хот дахь үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж ийм халдлага боллоо хэмээн ОУУЗХ-ноос мэдэгдэж байна. Энэ халдлага нь сүүлийн гурван сарын турш дээрх хоёр хотод гарч байгаа тав дахь халдлага аж. “Бид энэ удаагийн явдал болон манай ажилчид руу удаа дараа халдах болсноос маш их айж байна. Тэд амиараа дэнчин тавин Ливийн ард түмний хүнд хэцүү үед болон дараа нь ч туслаж байгаа шүү дээ” хэмээн Ливи дэх ОУУЗХ-ны дээд төлөөлөгч хэлсэн байна. Халдлага гарах үеэр байшинд долоон ажилтан байсан ч золоор бэртэж гэмтсэн хүн гараагүй байна. Тэднийг Ливийн нийслэл Триполи руу шилжүүлжээ. Удирдагч асан Муаммар Каддафи унаж, сарын өмнө Ливи Улс анхны сонгуулиа хийсэн боловч орон нутгийн болоод нийгмийн зөрчлүүд тасраагүй хэвээр байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ