Хаягдал хогоор түлш үйлдвэрлэнэ
Нийслэлээс өдөрт 800 тонн орчим хог гардаг байна. Түүнээс 80 хувийг нь дахин боловсруулж түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Үйлдвэрлэсэн түлшээ эхний удаад нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах сургууль цэцэрлэгүүдэд нийлүүлэхээр болжээ. Дашрамд дурдахад Нарангийн хогийн цэг дээр амьдарч, амь зогоодог иргэдээс 40 гаруй иргэнийг сургаж, дээрх түлш үйлдвэрлэх үйлдвэрт ажилд авахаар болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ