Ангараг гаригийн бүтцийг судлах төхөөрөмж удахгүй газардана
Хэдхэн цагийн дараа Ангараг гариг дээр нэг НАСА-гийн тонн жинтэй “Curiosity rover” нэртэй төхөөрөмж газардаж, уг гариг дээр хэзээ нэгэн цагт амьдрал байсан үгүйг судлах гэж байна. Уг төхөөрөмж хамгийн орчин үеийн шинжлэх ухааны багажуудыг өөртөө багтаасан бөгөөд лазерын туяагаар чулууг бутлан бүтцийг нь судлах чадалтай юм. Манай цагаар 13:24 цагт Ангараг гариг дээр газардах Curiosity хөлөг дэлхийгээс 570 сая км-ийн зайтай аялал хийсэн нь ийнхүү дуусахад ойртож байна. Гаригийн ширүүн атмосферээс болж илгээсэн баг даалгавруудын гуравны хоёр нь бүтэлгүйтэж байсан юм. Гэхдээ энэ удаагийн бүтээл нь төгс болоход их ойртсон, эрсдлийг сайн тооцоолсон учир аюулгүй газардана гэдэгт Америкийн сансрын албаныхан итгэлтэй байгаа юм. Дэлхий, Ангараг гариг хооронд 250 сая км зайтай учир холбоо дамжуулахад 13 минутын зөрөө гардаг байна. Иймээс төхөөрөмж гариг дээр газардлаа гэсэн дохио ирэхэд яг бодит байдал дээр аль хэдийнэ газардаад, эсвэл сүйрээд долоон минут өнгөрсөн байх аж. Хэрэв робот амжилттай газардвал Ангариг гариг дээр хөрс, чулуулгийн бүтцийг судалж 98 долоо хоног ажиллах юм

Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ