
Боловсрол мэдлэгээ ахиулахаар урд хөршид сурч буй топ модель О.Уянга эх орондоо иржээ.
БНХАУ-ын Shandong их сургуульд олон улсын чиглэлээр магистрын зэрэг хамгаалж байгаа тэрбээр өнгөрсөн зургадугаар сард бүх хятадын хятад хэлний хамгийн том тэмцээн болох “China Bridge”-д оролцоод тэргүүн байрт орсон билээ.
Улмаар сургуулийнхаа шилдэг оюутнаар тодорч, эх орныхоо нэрийг гаргасан О.Уянга хэсэг хугацаанд амрах зорилгоор ийн ирсэн аж. Энэ сарын сүүлээр тус тэмцээний эцсийн шатны шалгаруулалт болох тул топ бүсгүй ихэд хичээнгүйлэн бэлтгэж буй гэнэ.
Мөн үүний хажуугаар загварын шоунд оролцож, топуудтай хамт нэгэн тайзнаа гарч байгаа юм байна.
Дашрамд дуулгахад тэрбээр “Miss Mongolia-2006” наадмын “Мисс модель” өргөмжлөл, “Miss global city” тэмцээний гуравдугаар байрын шагнал, “Азийн супер модель-2009” тэмцээний дэд байрын шагналыг гардаж байсан билээ.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ