
Засгийн газрын хуралдаан 10.00 цагт болох товтой. Өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Д.Очирбат, Д.Оюунхорол нарын гишүүдийн санаачлан боловсруулсан Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг,
Монгол Улсын Ерөнхий сайд чуулга уулзалтад оролцсон дүнгийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцсон дүнгийн тухай,
Санхүүжилтийн ерөнхий гэрээний төслийн тухай, Усны экологи-эдийн засгийн үнэлгээний тухай, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах тухай Үндэсний хөтөлбөрийн төслийг тус тус хэлэлцэх аж.
Харин Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нууц асуудал танилцуулна гэж хэлэлцэх асуудлын жагсаалтад дурджээ.
Мөн хуралдаанд Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар, Засгийн газрын 2011 оны 9 дүгээр сарын үйл ажиллагааны товч мэдээлэл, Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудад 2011 оны III улиралд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлын тухай, Иргэдээс 2011 оны III улиралд Засгийн газарт ирүүлсэн өргөдөл, гомдлын мэдээллийн тухай танилцуулахаар төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ