24 цагийн цэцэрлэгийн тоог нэмэх боломжтой

img

Нийслэлийн хэмжээнд 2011-2012 оны хичээлийн жилд 308 цэцэрлэг үйл ажиллагаа  явуулдаг гэсэн тооцоо байна. Эдгээр цэцэрлэгүүдэд 1794 бүлэг ажилладаг бөгөөд  үүнээс 46 бүлэг нь л 24 цагаар үйл ажиллагаа явуулж хүүхдүүдээ  хүлээн авдаг. Ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг  цэцэрлэг зарим нэг дүүрэгт ганц байдаг бол зарим дүүрэгт огт байдаггүй юм. Тэгвэл энэ жилээс мэргэжлийн байгууллагууд 24 цагийн цэцэрлэгийн тоог  нэмэхээр болжээ.Үүнд алслагдсан захын хороололын, амьжиргааны төвшнөөс доогуур өрхийн хүүхэд олонтой цэцэрлэгүүдэд 24 цагийн нэгээс хоёр бүлгийг нээж ажиллуулахаар болжээ. Цаашид  ч мөн шаардлагатай  гэж үзвэл 24 цагийн цэцэрлэгийн тоог  нэмэх боломжтой гэнэ. Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ