Амралт сувиллын шинэ журам баталжээ

img

 Эрүүл мэндийн сайдын 2012 оны долдугаар сарын 6-ны өдрийн 247 дугаар тушаалаар “Чанар, нөөц нь тогтоогдсон рашаан ус, шавар, байгалийн бусад хүчин зүйлийг түшиглэсэн сувиллын үзүүлэх тусламж үйлчилгээний журам”-ыг шинэчлэн баталжээ. Уг   журмаар чанар, нөөц нь тогтоогдсон рашаан ус, шавар, байгалийн бусад хүчин зүйлийг түшиглэсэн сувилалд иргэд, даатгуулагчдыг эмчилж сувилахтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа юм. Эрүүл мэндийн тухай хууль, рашаан сувилалтай холбоотой эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хүн амд рашаан, сувиллын тусламж үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй үзүүлэх зорилготой. Журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан даатгуулагчдад нөхөн сэргээх тусламж үйлчилгээ үзүүлдэг “Рашаан сувиллуудын шинэчилсэн жагсаалт”-ыг хүргэж байна. Нийгмийн даатгалын байгууллагатай даатгалын гэрээ бүхий эдгээр рашаан, сувилалд эрүүл мэндийн даатгалд даатгуулсан даатгуулагч тусламж, үйлчилгээ авсан тохиолдолд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар дунджаар 74 мянган төгрөгийн төлбөрийн хөнгөлөлт эдлэх юм байна. Э.Сувд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

рашаан сувилалын чанарт анаарах хэрэгтэй. Нийгмийн даатгалаас эргээд мөнгөө авч байгаа мөртлөө сэтгэлгүй ханддаг амралт, сувилал и байна. Гурван тамир гээд амралт өвгөд эмгэдийн ая тух муу, хол унд муу байсан.
2012-08-07