Б.Дангаасүрэн агсны үхэлд Л.Жамбалжавыг шалгуулах баримт хүргүүлнэ

img

Авлигатай тэмцэх газрын анхны дарга асан Б.Дангаасүрэн 2007 оны аравдугаар сарын 25-ны өдөр Австралийн Сидней хотод учир битүүлгээр амь үрэгдсэн хэргийг нийслэлийн Прокурорын газраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хаасан юм. Уг хэргийг сэргээн шалгаж өгөх хүсэлтийг  өнөөдөр түүний төрсөн дүү Б.Дансал Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавт  хүргүүлнэ. Уг хүсэлтэд талийгаачтай хамт 2007 онд Сидней хотыг зорьсон АТГ-ын ажилтан н.Энхтуяа нарын гурван хүнийг цагдан хорих, Б.Дангаасүрэн агсны цогцсыг Сидней хотод байхад монголд хуурамч задлан шинжилгээний дүгнэлт гаргасан Л.Жамбалжав, н.Өлзийнхудаг, н.Дагиймаа нарыг ч уг хэрэгт сэжигтнээр тооцон шалгахыг хүсч холбогдох баримтуудыг хавсарган хүргүүлж буй гэнэ. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

дангаасүрэн гэж нэг шударгаар ажиллачих хүн гараад ирэнгүүт муусайн луйварчид өөрсдөө алуулчихаад өөрсдийгөө шалгах уу.Харин Дорлигжав нэг хөдөлвөл хөдлөх юм.Тэр үеийн засгийн эрхэнд байсан хулгайчууд л алуулаа биз.Энхбаярын үед бий болсон аалзны тор шиг сүлжээтэй хуулийнхан илрүүлнэ гэж хэцүү дээ.хэрэг хуучирдаггүй гэдэг биз дээ.илрүүлэх л хэрэгтэй.битгий бууж өгөөрэй ах минь
2011-10-26
Tэд ам нээвэл ихийг хэлэх байх шүү Гэхдээ дээрээс нь дарамталж л байгаа биз Аллагын захиалагч нарыг цөөхөн хүн дотроос хайх ёстойв Шалгавал амархан олдоно л доо даан ч шалгах зүрх зоригтой аавын хүү алга Байлаа ч мафийн торноос гарна гэвэл бүхэл бүтэн дээд тушаалын сонирхлын зөрчил дундаас хамгаалалтанд орж байж гарна биз дээ
2011-10-26
hezuu shuu ooriinhoo ami nasiig bas aldchihbaa amhaaraltai baih deer baih shuu dee
2011-10-26
Маш зөв Гэхдээ энэ ялзарсан төрд таний хүсэлтийг зөв шийдэж өгөх хүн олдох болов уу
2011-10-26
hezuu shuu ooriinhoo ami nasiig bas aldchihbaa amhaaraltai baih deer baih shuu dee