АНУ-д сих мөргөлтнүүдийн сүмд халдлага үйлджээ
Ням гаригт АНУ-ын Висконсин мужийн Өүк Крик хот дахь Сих мөргөлтнүүдийн нэгэн сүмд буутай эр нэвтрэн орж гал нээснээр зургаан хүний амийг хөнөөжээ. Холбооны мөрдөх товчооныхон дуудлагаар хэргийн газарт ирж алуурчин тусгайгийнхантай нэлээд удаан буудалцсан байна. Улмаар нэг цагдаа хоёр энгийн иргэн шархдаж, алуурчин амиа алджээ.
Сихийн шашинг Энэтхэгийн Пенжам мужийнхан ихэвчлэн шүтдэг гэнэ. Энэ шашин нь ямар ч хэлбэр дүрсгүйгээр бурхныг төсөөлөн сүсэглэж, ямар нэгэн биет бодитой байдлаар бурхныг ойлгох нь мунхрал гэж үздэг аж.
Есдүгээр сарын 11-нд Дэлхийн худалдааны байгууллагын ихэр хоёр цамхгийг террористууд нурааснаас хойш америкчууд толгойдоо чалматай, сахалтай яваа хүн бүрийг террорист гэж үзэх болсноор тус улсад амьдарч, ажиллаж буй лал шашинт хүмүүс ихээхэн дарамт дор амьдрах болжээ.
Сүмд халдлага үйлдсэн алуурчин чөлөөндөө гарсан цэргийн албан хаагч байсан гэнэ. Үүнтэй төстэй сихийн шашинтнуудын эсрэг халдлага өмнө нь нэлээд хэд тэмдэглэгдсэн байдаг аж.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ