
Оросын панк хамтлаг “Pussy Riot” хоёрдугаар сард сүмд танхайрч, Путины эсрэг тоглолт хийхдээ шашныг үзэн ядахад турхирсан хэмээн буруутгагдаж байгаа билээ. Тэдний шүүх хурлын зургаа дахь өдөр өнөөдөр Москвад үргэлжилж байна.
Хамтлагийн гурван гишүүн саатуулагдаад таван сарыг үдэж байгаа ба тэдний хийсэн тоглолт улс төрийн үзэл агуулсан хэмээн үзэж долоон жилийн ял авч магадгүй байгаа юм.
Энэ хэрэг явдал олон нийтийн томоохон эсэргүүцэлтэй тулгараад байгаа ба хүний эрхийн байгууллагууд тэднийг улс төрийн хоригдол хэмээн тунхаглаад байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ