Улаанбаатарт 7-9 хэм дулаан байна

img

Нутгийн зүүн хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн зүгийн нутгийн өмнөд, говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 градус, Алтайн өвөр говь болон Орхон, Сэлэнгийн саваар 8-13 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөөс секундэд 5-10 метр. 7-9 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 0 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ