Усан спорт сургалтын төв удахгүй ашиглалтад орно

img

Өнгөрсөн онд хотын удирдлагууд нийслэл хотод зургаан газарт усан спорт сургалтын төв барихаар хөрөнгө тусган эхлүүлсэн ажил түрүүчээсээ ашиглалтад ороход бэлэн болжээ. Дүүргүүдэд баригдаж байгаа дээрх төвүүдээс Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн хойно барьсан төвийн ажил үндсэндээ дуусч, мэргэжлийн комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Дээвэр дээрээ сагсан бөмбөгийн талбай бүхий, усан спортын төв нь дотроо фитнессийн өрөөнүүдтэй. 1,3 тэрбум төгрөгийн өртгөөр бүтжээ. Манай улсад анх удаагаа барилгын дээврийг сагсан бөмбөгийн талбай болгон ашиглахаар барьжээ. Эрүүл ахуйн хяналт өндөр шаарддаг бассейний усыг нь хүчилтөрөгчөөр байнга ариутгаж байх технологи хэрэглэх юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ