Чөлөөтийнхөн Лондонд: Найман бөхийн гурав нь л бага зэрэг жин хасч байгаа
Эх орноосоо наймдугаар сарын эхний өдөр мордсон Монголын чөлөөт бөхийн олимпийн баг тамирчид өчигдөр Лондонд хөл тавьж, Олимпийн тосгонд байрлаад байна. Тэд өнөөдөр (наймдугаар сарын 6) Redbridge төвд олимпийн орчин дахь анхны бэлтгэлээ хийсэн юм.
Чөлөөт бөхийн ҮШБ-ийн дасгалжуулагч нартай уулзахад "Тамирчдын бэлтгэл хийгээд биеийн байдал хэвийн. Одоо жингээ тохируулж буулгаж байна. Найман бөхийн гурав нь л бага зэрэг жин хасч байгаа" гэсэн юм. Тэдгээр тамирчид нь эрэгтэй 55 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг, 55 кг-д ОУХМ Д.Отгонцэцэг, С.Бямбацэрэн нар бололтой.
Наймдугаар сарын 7-нд эмэгтэйчүүдийн 48 кг, 63 кг-ийн сугалаа болж, 8-ны өдрөөс барилдаж эхлэх билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ