
Тувад "Соёны нурууны дуу хөгжим-2012" олон улсын эстрадын дууны тэмцээн энэ сарын 10-12 өдрүүдэд болно. Энэхүү уралдаанд Оросын 13 бүс нутаг болон ТУХН-ийн гишүүд оролцох аж. Мөн Хятад, Түрк, Украйн, Казахстан, Монгол, Халимаг, Башкортостан, Саха-Якут, Уулын Шори зэрэг газрын дуучид ая дуугаа өргөх гэнэ. Тэмцээнд оролцогчид орчин цагийн эстрадын дууг угсаатны өнгө аястай хослуулан дуулах бөгөөд тэмцээний ялагч гран-при цом, гурван мянган доллар дагалдах гэнэ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ